С.САРУУЛ

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Газрын дарга Б.Лхагва “Өнгөрсөн онд  Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн өргөдөл гомдлын дагуу 178 иргэний гомдлыг барагдуулсан. Холбогдох хууль журмын дагуу  1.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

Шатахууны үнэтэй холбоотойгоор иргэд  бухимдалтай байна. Роснефт компанийн бүтээгдэхүүний үнэ, валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. 2018 оны арванхоёрдугаар сарын хилийн үнэ, энэ оны нэгдүгээр сартай харьцуулахад 60-70 ам.доллараар буурсан  ч шатахууны үнэ дорвитой буурсангүй. Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн. Манай байгууллага 12 сард орж ирсэн шатахуун хэзээ дуусаж, хэзээнээс буурсан үнээр шатахуун иргэдэд хүрэх талаар мэдээллийг нээлттэй мэдээлэхийг шаардаж байгаа" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.01.14/ АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай  уулзаж  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс  АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдсэн юм.

 Эх сурвалж: www.polit.mn