Ц.БАЯР
Ахмадын жилийн ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаЛ.Төмөрбаатар Мөрөн сумын VII багийн 500 өндөр настанг ХДТ-т хүлээн авч төлөөлөгчийн хувиар хийсэн ажлаа тайлагнаж гарын бэлгээ гардуулсан юм. Тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон тэрээр ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн төсөвт хувь нэмэр оруулах зорилгоорхувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран махны үйлдвэр байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор 118 хүн ажлын байртай болсон байна. Үүний 22 иргэн нь Мөрөн сумын VII багийн иргэд ажээ. Мөн тус хороонд байрлах “Бүрэн хаан” бага сургуулийн байрыг 240 хүүхдийн цэцэрлэг болгож хөрөнгийн асуудлыг ИТХ-аас шийдвэрлэснээр цэцэрлэгт бүх хүүхдээ хамруулжээ. Түүнчлэн замын гэрэлтүүлэг болон орон сууцны хоорондох хар замын ажил дуусах шатандаа оржээ. Ирэх жилээс зарим замын уулзварыг засварлахаар төлөвлөж байгаа тухай Л.Төмөрбаатар онцлов. Бас тандартын шаардлага хангахгүй байгаа өрхийн эмнэлгийг ирэх онд засварлах юм байна. Түүнчлэн иргэдийнхээ өргөдөл гомдлыг шийдвэрлэж сургалтын төлбөр, түлээ нүүрсний асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэсээр иржээ. Багийнхаа шилдэгы 30 гаруй ахмад настанд Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хөвсгөл од”, Засаг даргын жуух болон баярын бичиг гардуулан өгсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn