С.САРУУЛ
Засгийн газрын наймдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журам арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.
Монгол Улс нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөмж, стандартын дагуу гадаад паспортод сунгалт хийхээ больсон. Харин одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг тав хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан. Тиймээс хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт ирэх сарын 1-нээс эхлэн хүчингүй болж байна.
Эх сурвалж: www.polit.mn