Р.ОЮУН
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Мэргэжил боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөний хүрээнд МСҮТ-үүд хамтран “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүд оролцсон юм. Энэ үеэр Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима”-гийнхны өөрсдөө хийсэн хувцас олны анхаарлыг татаж байлаа. Энэ талаарх зурган сурвалжлагыг сонирхоно уу.
Эх сурвалж: www.polit.mn