Т.САЙХАН

Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газраас  төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Төсөлд ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгажээ.  Мөн төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компанийн хувьчлах саналаа хүргүүлсэн юм байна.  Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй гэж үзсэн байна.  Түүнчлэн Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк, холбооны гурван компанийг оруулаад 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах гэж заасан байна.  Гэхдээ эдгээр компанийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-аас шийдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn