Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа болон Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, тус газрын СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг, ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн нарыг илтэд гүжирдсэн нэр хүндийг гутаасан мэдээллүүд сонин, сайтуудаар нийтлэгдэж байсан.

Тэгвэл www.news.mnwww.zaluu.comwww.olloo.mn сайтууд нийтлэлдээ эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч залруулга гаргаж, уучлалт гуйсан байна. Түүнчлэн нийтлэлийг нягтлалгүй гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ. Харин удаа дараа Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэл гаргасан www.dorgio.mn сайт болон худал мэдээ тараасан этгээд (иргэн Б.Ариунаа)-г зохих журмын дагуу хариуцлага тооцуулж нэр төрөө сэргээлгэхээр шүүх, цагдаагийн байгууллагад хандаад байна. Иргэн Б.Ариунаа нь СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргын албан тушаал хашиж байсан бөгөөд ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдаж байсан юм.  Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэгт заасны дагуу Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэж гүтгэн доромжилж нийтийн сүлжээгээр тараасан бол иргэнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 сая, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай аж.