Х.ОЮУНБОЛД

 “Реал Мадридбагийн довтлогч Крис­тиано Рональдо уржигдар Лисбао хотод болсон баярын үдэшлэгийн гол хүндтэй хүн нь байвПортугалийн хөл­бөмбөгийн холбооноос түүнийг өнгөрсөн жилийн Португалийн хамгийн шилдэг тоглогчоор шал­га­руулж, шагнал гардуул­жээ.

Тэрээр 65 хувийн санал авсан байна. Ха­рин түүний араас Пор­тугалийн багийн хаалгач Руй Патрисио 18, “Ман­честер сити” багийн  тө­вийн тоглогч Бернардо Силва 17 хувийн санал аван удаалжээ. Кристиано Рональ­до энэ үеэр “Би бол хамгийн шилдэг гэдэгтээ үргэлж итгэдэг. Юу ч гэж ярьсан хамаагүй би үргэлж шилдэг. Үү­ний­гээ тоглолтын тал­байд харуулах болно” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин