Х.ХАТАН

 

Монголын хөгжмийн урлагийн түүхийн хууд­санд дахин давтагдашгүй гайхалтай тоглолт нэгээр нэмэгдлээ. Энэ бол хөгж­мийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамт­лагийн продюсер Б.Чин­батынАравт түүхэн киноны хөгжмөөс бүтсэнЭзлэнтоглолт юм. Сим­фони оркестрын гайхам­шигт дуугаралтүзэгчдийн тасралтгүй нижигнүүлэх алга ташилтан дор хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү тоглолт хүмүүсийн сэтгэл зүрхийг, оюун бодлыг эзэлж чадсан.

Тоглолтын эхний хэсэгт “Аравт” түүхэн киноны хөгжмийг арынх нь том дэлгэцээр гарах үйл явдалтай хоршуулж Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, Хилийн цэргийн дуу бүж­гийн чуулгын найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөг­жимчид хамтран тоглолоо.

Хоёр дахь хэсэгт “Sweetymotion” хамтла­гийн Ц.Сарнай, Э.Ган­болор нар хамтран хөгжимдсөн нь тоглолтын сюрприз байв.  Мөн эх орондоо төдийгүй дэлхий даяар Монголын үн­дэсний урлагийн нэрийг өндөрт өргөж яваа ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог/гени/, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, ёочин хөгжимчин Н.Шүрэн­цэцэг нар үндэсний урлагийн яруу сайхныг үзэгчдэд мэд­рүүл­сэн гайхалтай тоглолт болж чадлаа.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын авъяаслаг хөгжимчдөөс бүрдсэн “GLISSANDO” хамтлагийн бүсгүйчүүд “Эзлэн” тоглолтыг чимж, яруу тансаг, уян зөөлөн хөгжмийн дугаралтуудыг шанзны гайхалтай хэмнэ­лээр үзэгчдэд хүргэсэн.

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тайзнаа”Омбол” охины дүрээр гарч ирэн шуранхай хадаан дуулж үзэгч­дийн сэтгэлийг хөдөлгөж орхив. Омогшил, омгорхол, бахдал төрүүлсэн яруу тансаг аялгуунуудыг удирдаа­чийн уран яруу хөдөлгөөн, удам дамжин өвлөгдсөн хөгжмийн гайхалтай мэдрэмжээрээ удирдаж байсан юм.

Хүүхэд байхаасаа л “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-д аав ээжийгээ даган очиж алдар цуутай уран бүтээлч­дийн өвөр дамжин тоглож дуучин, бүжигчин, хөгжимчин, удирдаач болон тоглож байсан түүний мөрөөдөл ийнхүү “Улсын цирк”-ийн алтан тайзнаа 20 гаруй жилийн дараа биеллээ олсныг дурсана лээ.

Ийнхүү хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” тоглолтын хаалт Улсын циркт өнөөдөр болно.