Х.ЦОМ

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар /2016.11.11/ 2700 давсан гэдгийг иргэд хэлж байна. Сүүлийн хоёр өдөр 250 төгрөгөөр нэмэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийх үеэрээ валютын өсөлтийн талаар “Засгийн газар Монголбанкинд үүрэг өгөх эрх байхгүй. Монголбанк Засгийн газартай адилхан УИХ-ын харъяа байгууллага. Тиймээс харилцан уялдаж ажиллах хэрэгтэй. Валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд огцом нэмэгдэж байна. Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Хяналтаас алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл нь Монгол руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлого буруу явснаас шалтгаалж их наяд гаруй төгрөгийг хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Хэвлэсэн мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Эрэлтийг хангахын тулд Монголбанк нөөцөө шавхсан. Засгийн газраас тодорхой хэмжээний валютын урсгалын гадагшлуулах хэлэлцээрүүдийг гадаадын санхүүгийн байгууллагуудтай хийгээд явж байна. Үр дүн гарах байх. Тэгэхээр валютын ханш энэ оны төгсөл болон ирэх оны эхээр буцаад буурах байх. Хэлэлцээрийн талаар эцэслэн шийдвэр гараагүй байна”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn