С.САРУУЛ
МАН-ын бүлэг хуралдаж төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх асуудлыг эргүүлэн татах шийдэлд хүрчээ. Энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгөхдөө “Төсвийн тодотголоор дамжуулж үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн татвар төлөх, 150 ам.метрээс дээш орон сууцтай иргэдээс татвар авах зэрэг сөрөг ойлголт нийгэмд байсан. Өнгөрсөн дөрвөн жил төсвийн сахилга бат алдагдсанаас 4-5 төсөвтэй явдаг болсон. Үүнээс болж төсвийн алдагдал дөрвөн их наяд төгрөг болж түүхэнд байгаагүй хэмжээгээр тасарлаа. Иймд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн ч бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байхаар болсон.Ингэснээр цалин хасах, татвар нэмэх асуудлыг МАН-ын бүлгийн шийдвэрээр буцаалаа” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn