Б.Туул

Манай улсад  "Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг эрт боловсролд оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ ажлын  хүрээнд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн тус дүүргийн 29 дүгээр сургуулийн 16 бүлэгт “Хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох” туршилтын үйл ажиллагааг эхлээд байгаа аж.

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд төрсөн даруйдаа харааныхаа тусламжтайгаар  эх хэлээ сурч эхэлдэг байна. Тиймээс тэдний эх хэл болох дохионы хэл нь харилцааны гол хэрэглүүр болж байдаг аж. Тиймээс хүүхдийн сонсголыг эрт илрүүлж, боловсрол бага байхаас нь эзэмшүүлэх юм бол илүү үр дүнтэй байдаг  гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Төслийн үр дүнд  эцэг эх, багш нарын дохионы хэлний мэдлэг, ур чадвар нэмэгдэхээс гадна “дохионы хэл, бичгийн хэл”-ний боловсрол олгох сургалтын шинэлэг арга зүйг сонсголгүй хүмүүст нэвтрүүлэх юм гэв.

Эх сурвалж: www.polit.mn