Б.БАРС
АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн шилдэг найман орны баг өрсөлдсөн дэлхийн цомын тэмцээн өндөрлөх гэж байна. “А” хэсэгт хүч үзсэн манай бөхчүүд эхний тойрогт Туркийг 6:2-оор илүүрхэж, улмаар ОХУ-д 2:6-аар хожигдоод гуравдугаар тойрогт Гүржийн хүчтэй багтай эн тэнцүү өрсөлдөн 4:4-өөр тэнцээд онооны зөрүүгээр л хожигджээ. Монголын баг дэлхийн цомын тавдугаар байрны төлөө Азербайжанд 3:5-аар хожигдсоноор зургадугаар байрт орлоо.
Нэг хожиж нэг тэнцэн хоёр хожигдсон манай улсын шигшээ баг өмнөх дэлхийн цомд оролцсон амжилтаа давтан чөлөөт бөхийн дэлхийн шилдэг орнуудын нэг гэдгээ дахин баталсан юм. Манай бөхчүүдээс 74 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат дөрөв, 65 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаран гурван хожил тус тус авч багтаа хамгийн их оноо авчирчээ.
Хүрэл цом буюу гуравдугаар байрны төлөө Гүрж талбайн эзэн АНУ-ын багтай 4:4-өөр тэнцэн онооны зөрүүгийн ачаар хожсон байна. Долдугаар байрны төлөө Энэтхэг Туркийг 4:3-аар хожжээ.
Харин аваргын төлөө өрсөлдөж буй Иран, ОХУ-ын барилдааны дүн хараахан гараагүй байна.
Ингээд, манай бөхчүүд хэрхэн барилдсаныг дэлгэрэнгүй толилуулж байна.
Монгол-Турк-6:2
57 кг: Э.Бэхбаяр – Сулейман Атли /0:14/
61 кг: Т.Түвшинтулга – Мехмет Солер /Цэвэр ялсан/
65 кг: Г.Мандахнаран – Сервет Кошкин /10:0/
70 кг: Б.Батмагнай – Селахаттин Киликсаллан /10:8/
74 кг: П.Өнөрбат – Сонер Демирташ /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй/
86 кг: О.Үйтүмэн – Селим Язар /3:10/
97 кг: Д.Хүдэрбулга – Мюрэн Фикрэт Мутлы /7:2/
125 кг: Ж.Чулуунбат – Таха Акгюль /Өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй/
Монгол-ОХУ-2:6
57 кг: Э.Бэхбаяр – Азамат Тускаев /5:1/
61 кг: Т.Түвшинтулга – Виктор Рассадин /3:11/
65 кг: Г.Мандахнаран – Ильяс Бекбулатов /5:7/
70 кг: Б.Батмагнай – Халил Аминов /0:11/
74 кг: П.Өнөрбат – Хетик Цаболов /10:2/
86 кг: О.Үйтүмэн – Шамиль Кудиямагомедов /0:7/
97 кг: Д.Хүдэрбулга – Абдусалам Гадисов /0:11/
125 кг: Ж.Чулуунбат – Мурадин Кушков /1:7/
Монгол-Гүрж-4:4
57 кг: Э.Бэхбаяр – Владимир Хинчегашвили /1:4/
61 кг: Т.Түвшинтулга – Бека Ломтазе /4:4, манай бөх ялсан/
65 кг: Г.Мандахнаран – Зураб Якобашвили /3:2/
70 кг: Д.Алтангэрэл – Давид Тлашазе /2:6/
74 кг: П.Өнөрбат – Давид Марсагашвили /5:4/
86 кг: О.Үйтүмэн – Сандро Аминашвили /12:12, манай бөх ялсан/
97 кг: Д.Хүдэрбулга – Элизбар Одиказе /0:11/
125 кг: Ж.Чулуунбат – Гено Патриашвили /0:11/
Монгол-Азербайжан-3:5
57 кг: С.Батболд – Махмуд Магомедов /0:11/
61 кг: Т.Түвшинтулга – Ахмеднаби Гварзатилов /0:10/
65 кг: Г.Мандахнаран – Магомед Муслимов /7:3/
70 кг: Д.Алтангэрэл – Гажимурад Омаров /6:5/
74 кг: П.Өнөрбат – Ашраф Алиев /7:0/
86 кг: О.Үйтүмэн – Магомед Хатиев /4:6, Азербайжаны бөх цэвэр ялсан/
97 кг: Д.Хүдэрбулга – Асланбек Алборов /1:6/
125 кг: Ж.Чулуунбат – Саид Гамидов /2:6/
Эх сурвалж: www.polit.mn