Х.ЦОМ
МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй 76 дэвшигч улстөрийн өлсгөлөн зарлахаар болсон. Тодруулбал, намын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг цагдаагийн байгууллагаас ялтайд тооцох талаар мэдэгджээ. Мөн орон нутагт дэвшигчдийг зарим аймгийн Сонгуулийн хороо тодорхой үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан байна. Тус намынхан өнөөдөр /2016.05.27/ өлсгөлөн зарлах байсан ч Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Энэ талаар намын дэд дарга Э.Эрдэнэжамъян цахим хуудсандаа “Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд улс төрийн зорилгоор МАХН-ыг жагсаал цуглаан хийхийг хориглож бна. Ардчилал” хэмээжээ.
Эх сурвалж: www.polit.mn