Б.ТҮШИГ
Японы нийслэл Токио хотноо 2020 онд болох зуны олимпийн наадмын шинэ бэлгэ тэмдгийг танилцуулжээ. Шинэ бэлгэ тэмдэг Японы Эдогийн эрин үед ихэд дэлгэрч байсан эртний шоон дизайнтай юм байна.
"Токио-2020" олимпийн наадмын өмнөх бэлгэ тэмдгийг Бельгийн дизайнер О.Деби өөрийнх нь зохион бүтээсэн Льеж хотын театрын бэлгэ тэмдгийг хуулбарласан хэмээн шүүхэд хандсан билээ. Иймд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо шинэ бэлгэ тэмдгийн уралдаан зарлаж өөрийн сонголтоо ийнхүү хийсэн аж.
Эх сурвалж: www.polit.mn