Б.ТҮШИГ

Гүржийн нийслэл Тбилисид болж буй Гран-при тэмцээнд 67 орны 393 жүдоч өрсөлдөж байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлаган дор манай бөхчүүд тэмцээний эхний хоёр өдөр хос мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин мөнгө, Г.Болдбаатар хүрэль медаль зүүсэн бол 73 кг-д Г.Одбаяр мөнгө, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал шагналт тавдугаар, 52 кг-д А.Цолмон шагналт долдугаар байрт оржээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хүрэл медалийн тавцан дээр гарсан байна.

judo amartuvshin

Эх сурвалж: www.polit.mn