Б.БАРС

Богд хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар манай улсын анхны төрийн дууллыг чех гаралтай Оросын хөжмийн зохиолч Ондржей Карел Кадлец зохиосон тухай анх Санкт-Петербургийн “Огонёк” сэтгүүл 1914 гуравдугаар сарын 6-ны дугаартаа мэдээлсэн байдаг ажээ. “Огонёк” сэтгүүлд энэ тухай, “Оросын хүчтэй дэмжлэгтэйгээр Хятадын зуун зууны дарлалаас чөлөөлөгдсөн Монгол орон тусгаар тогтносон улсын бүхий л шинжийг бага багаар бүрдүүлсээр байна. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж, төрийн одон тэмдгийг бий болгосны дараагаар Богд хаан цэргийн найрал хөгжмөөр төрийн дуулал эгшиглүүлж байх шийдвэр гаргажээ. Төрийн дууллыг Монголын Засгийн газрын тусгай захиалгын дагуу Оросын хөгжмийн зохиолч ноён Кадлец Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн цуглуулсан монгол аялгуунууд дээр тулгуурлан зохиосон байна” гэж бичжээ.

О.К.Кадлец 1859 оны хоёрдугаар сарын 18-нд тухайн үеийн Австри-Унгар, одоогийн Чехийн Добржиши хотод мужааны гэр бүлд төрсөн бөгөөд багаасаа сонгодог хөгжим сонирхон Прагийн консерваторид суралцан төгсчээ. Дараа нь Орос руу дүрвэн Санкт-Петербургийн консерваторид чадвараа дээшлүүлж, Мариины театрын гоцлол хийлч, улмаар удирдаач болсон аж.

Түүний зохиосон Монголын төрийн дууллыг анх 1914 оны арваннэгдүээр сард Нийслэл хүрээнд цэргийн найрал хөгжим эгшиглүүлсэн гэдэг.

Эх сурвалж: www.polit.mn