Ц.БАЯР
Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд явагдлаа.
Санал хураалт дууссан ч сонгогчдын ирц хүрээгүй буюу нийт сонгогчдын 44 хувь нь саналаа өгсөн гэсэн дүн мэдээ гарчээ. Тиймээс уг сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт зохион байгуулахаар болсон байна. Дүүргийн хэмжээнд нийт 19024 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн байгаа юм. Багануур хотын захирагчийн сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшээд байсан юм. Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байгаа нэгэн. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй бол Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн ажээ.
Эх сурвалж:www.zms.mn