Э.ӨНӨР

Тавантолгойд “Чал­ко”-гоос өөр бас нэг хамтрагч гарч ирсэн нь монголчуудын гуравдагч хөрш хэмээн үнэлдэг Япон байв. Тэд Тавантолгойд урд хөршөөс илүү санал тавьж хамтарч ажиллахад бэлэн буйгаа хэлсэн. Тус улсын хувийн хэвшил, эрдэс баялгийн салбарын­хан сарын өмнө манайд чуулж уул уурхайн салбарт түншлэх хүсэлтээ дуулга­сан. Тэд “Монголын кокс­жих нүүрсний зах зээл наран улсад байна. Таван­толгойд хамтрах сонир­холтой байна” хэмээн Япон, Монголын эдийн засаг, эрдэс баялгийн зур­га­дугаар зөвлөгөөнөөр онцолсон юм.

Японууд манай улсаас чанартай нүүрсийг тогмол хугацаанд тогтвортой үнээр худалдан авах, Та­ван­толгойн ордыг ашиглах сонирхолтой байгаагаа илэр­хийлсэн. Ингэхдээ тус ордоос хувьцаа эзэм­шихийг хүссэн юм. Мөн Монголын нүүрсний экс­портыг нэмэг­дүүлэх чиг­лэлээр хамтарсан худал­дааны корпораци бай­гуу­лах саналыг тавьсан би­лээ. Манай улс хариуд нь уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулал­тын төвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хү­ний нөөц чадавхийг сайж­руулах, гадаад худал­дааг өргөжүүлэхэд хамтран ажил­­­лах боломжтой юм байна.

Харин Японы нүүрс­ний зах зээл, эдийн зас­гийн өсөлт сэргэж байгааг гадны сайтуудад мэдээлж эхэллээ. Өнгөрсөн гурав­дугаар сард Японы нүүрс­ний импорт 6.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсчээ. Нүүрс­ний импорт огцом өсч энэ зах зээлийн хүрээ тэлж байгааг тус улсын сангийн яамнаас мэдээл­сэн байна. Японы нийт нүүрсний импорт энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн­хээс 16 хувиар өсч, 17.9 сая тоннд хүрсэн байна. Одоо­гоор тус улсын нүүрсний хэрэгцээг Австрали улс 8.95 сая тонноор хангаж, Японы гол нийлүүлэгч болоод байна. Харин Ин­донез 5.9  сая тонн нүүрсээ тус улсад худалдаалжээ. Мөн Япон улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний ули­ралд өмнөх улиралаас 0.9 хувиар өсч, жилийн дун­даж үзүүлэлтээр 3.5 хувьд хүрчээ. Шинжээчдийн хэлж буйгаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ­гийн эдийн засгаа сэргээх эрчимтэй алхамууд дүнгээ өгч байгаа гэнэ. “Манай улсын эдийн засаг сэргэл­тийнхээ зөв замд явж бай­на. Япон улсын эдийн засгийн өсөлт АНУ-тай харьцуулахад сайн байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний ули­ралд 2.5 хувь байсан бол евро бүсэд ердөө 0.9 хувь­тай байна” гэж Японы судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Хи­деки Мацумара хэлжээ. Нүүрснийх нь зах зээл сэргэж, эдийн засаг нь өсөлттэй яваа тус улсын Тавантолгой дахь сонирх­лыг “танадаад” үзвэл Та­ван­толгойг дэлхийд хүргэх шинэ хаалга нээгдэнэ хэ­мээн эдийн засагчид онцолж байна юм.