Б.УРАН

Саяхан батлагдсан Бан­кин дахь мөнгөн хад­га­ламжийн даатгалын ту­хай хуулиар нийт хадга­ламж эзэмшигчдийн 99.2 хувийнх нь багахан ху­римт­лал буюу 20 саяас доош төгрөгийг даатгуулж, эрсдэлгүй болгосныг олон нийт сайшааж байна. Бан­кинд мөнгөө хадгалуулах сонирхол ч сүүлийн өдрүү­дэд эрс нэмэгдсэн гэнэ. Манай улсын дундаж дав­харгынхны хуримталын төвшинг судлахад 715 мян­­ган өрхийн дундаж хуримтлал нь ердөө 2.5 сая төгрөг. Харин 27 мянган өрхийн дундаж хуримтлал нь 54 сая төгрөг байдаг ажээ. Тэгэхээр шинээр батлагдсан энэхүү хууль нь нийт массыг хамарч чадахаар байгаад гол учир нь оршиж байгаа юм. Хуульд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Иргэний хугацаатай, хуга­цаагүй мөнгөн хадгалам­жаас гадна харилцах данс­ны үлдэгдлийг ч мөн даат­гуулах үүргийг банк хү­лээж байгаа. Банк нь ха­рилцагчийн хадгаламж болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг даатгуулж, даатгалын ху­раам­жийг нь төлнө. Ху­раамжийг Хадгаламжийн даатгалын үндсэн хороо­ноос баталсан журмын дагуу тооцох аж. Ин­гэс­нээр Монголбанкнаас ту­хайн банкийг албадан буул­гах шийдвэр гаргасны дараа харилцагч нь 20 сая төгрөг хүртэл нөхөн төлбөр авах эрх үүсэх юм байна. Ингэхдээ нэг хадгаламж эзэмшигч нэг банкнаас төгрөг, гадаад валютын харилцах болон хадга­ламж­даа нийт 20 хүртэл сая төгрөгийн нөхөн төл­бөрийг авах эрхтэй. Хэрэв нэг банкинд хоёр буюу түүнээс дээш тооны хадга­ламж болон харилцах данс­тай бол яах вэ. Ийм то­хиолдолд тэдгээр дансан дахь мөнгөн хөрөнгийн дүнг нэгтгэн тооцох, бан­кинд эргүүлэн төлөх зээл, бусад төлбөрийг хасч бо­дох юм байна. Өөрөөр хэл­бэл, банк нь нэг харил­цагчийнхаа дансууд дахь мөнгөн хөрөнгийг нийлүү­лэн бодож, хуульд заасан хэмжээгээр тооцон даат­гуулна гэсэн үг.

Банкин дахь иргэдийн мөнгийг даатгах асуудалд төр оролцож байгаа нь буруу гэсэн шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үеэс багагүй га­рсан. Учир нь татварын мөнгөөр бизнес эрхлэгч­дийн эрсдлийг үүрч гардаг тогтолцоо байж болохгүй гэж байлаа. Энэ асуудлыг хаана, хаанаа эрдсэлгүй, найдвартай байдлаар ший­­­­дэхийн тулд Хадга­лам­жийн даатгалын сан гэдгийг байгуулж байгаа. Банкуудаас төвлөрүүлсэн даатгалын хураамжийг тус санд төвлөрүүлэх бө­гөөд удирдах эрх нь Хад­галамжийн даатгалын кор­­порацид байх юм . Энэ мөнгийг зөвхөн нөхөн төл­бөр төлөх, чад­варын хүнд­рэлд орсон банкны хадга­лам­жийг шил­жүүлэн ав­сан бан­кинд сан­хүү­гийн дэмжлэг үзүүлэх, корпо­ра­цийн үйл ажил­лагааны зардлыг сан­хүү­жүүлэх, корпора­цийн ав­сан зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүү­гийн төлбөр төлөх гэсэн дөрвөн зориу­лал­таар зар­цуулахаар заа­жээ. Хэ­рэв банкуудын төл­сөн ху­раамж нь нөхөн төл­бөр олгоход хүрэлцэх­гүй бол Монголбанк, Зас­гийн газ­раас санхүүгийн дэмж­лэг болон зээл авах эрх нь нээлттэй аж. 2008 оны арваннэгдүгээр са­рын 25-нд батлагдсан Бан­кин дахь мөнгөн хад­га­ламжид баталгаа гаргах хууль өн­гөрсөн оны арван­нэг­дү­гээр сард дуусгавар бол­сон. Тиймээс хадга­лам­жийн даатгалын тухай хуу­лийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх эрх­зүйн үндэстэй юм.