Гэрэл зургийг Р.Оюун

Гуравдугаар сарын 14-нд дэлхийн нойрны өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулан "Нойроо хайрлая" уриатайгаар Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороонд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын U14, U16 насны хүүхдүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Натур Мед" уламжлалт сэргээн засах төв ажиллан, хүүхдүүдэд нойрны эрүүл мэнд ямар чухал нөлөөтэйг суртчилах зорилгоор зохион байгуулснаараа онцлог байлаа. Тус тэмцээнд 1350 гаруй хүүхэд оролцсон юм.

Эх сурвалж www.zms.mn