Гэрэл зургийг Р.Оюун
Эх орны дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-аар шагнах ёслол өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Монгол Улсад чөлөөлөх дайнд оролцож явсан 25 ахмад дайчин байдаг бөгөөд тэднээс Улаанбаатар хотод амьдарч буй таван ахмад дайчин Намсрайн Пүрэвжалба, Ундрахын Доржпалам, Цэрэнгийн Чимэдцэрэн, Гомбосүрэнгийн Шагдар, Дорлигжавын Цанжид нарт ойн медаль гардуулж, баяр хүргэв. Ойн медалийг энэ дайнд оролцож явсан ахмад дайчдад олгодог онцлогтойг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков хэллээ. Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ахмадууд үр хүүхдүүдийнхээ хамт ирсэн байв.
Эх сурвалж www.zms.mn