С.Уртнасан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хэвлэл мэдээллийн салбарын ажилчдыг Төрийн одон медалиар шагналаа.
“Зууны мэдээ” сонины хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алтанцэцэг нь “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Эдийн засаг, бизнес, маркетингийн албаны дарга Д.Оюунчимэг нь “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа. Шагналыг МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал Б.Баяртулга, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр нар гардууллаа.