Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Британийн худалдаа үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.