”Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Ишийг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

Монголын бурхан шашны үйлсийг түгээн дэлгэрүүлж яваа гавж Цогт-Очирын Гүнчин-Иш танд Монгол Улсын төрийн дээд шагнал Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд  Гандантэгчэнлин Хийдийн хамт олон талархал илэрхийлж, баяр хүргэсэн байна.

Бурханы ном түгэн дэлгэрэхүй дор эрдмийн гэгээг өргөж, шашин соёлын өлмий батжин бэхжихийн өлзийтэй ерөөл өргөж, номын үйл тань ямагт дэлгэрэн хөгжих болтугай гэж Гандантэгчэнлин Хийдийн  баяр хүргэсэн зурвастаа онцолжээ.