Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр (2025.02.27) салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, алба хаагчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.

Тухайлбал, XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон Могой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалийн 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Зам, тээврийн яамны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл хэрэгжүүлэгч нэгжийн авто замын инженер - Зоёогийн Нямсүрэн,
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын өндөр настан - Жамцайдоржийн Чулуунчүрэн,
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын өндөр настан - Данзангийн Ганхуяг,
  • "Арж капитал" ХХК-ийн төслийн захирал - Чулуун-Эрдэнийн Базаррагчаа,
  • "Магнай трейд авто" ХХК-ийн гүйцэтгэх захирал - Чимэдцэрэнгийн Баярсайхан,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын өндөр настан - Жамъяангийн Наранцэцэг,
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын өндөр настан - Ядамсүрэнгийн Ширмэнтуяа,
  • "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн өндөр настан - Гармаагийн Тунгалаг,
  • "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын өндөр настан - Гаваагийн Оюунбилэг,
  • Зам, тээврийн яамны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл хэрэгжүүлэгч нэгжийн авто замын инженер - Адъяагийн Эрдэнэ-Очир, 
  • "Авто замын машин механизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал - Амгалангийн Гантулга,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн - Ломбын Баярбат,
  • Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн - Даваадоржийн Заансүх,
  • Зам, тээврийн яамны Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч - Сүхбаатарын Бэрцэцэг,
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын мэргэжилтэн - Төмөртогоогийн Лхагвасүрэн,
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харуул - Доржпүрэвийн Ганболд,
  • "Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК-ийн авто замын инженер - Ганболдын Төрбат,
  • "Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК-ийн хэмжилтийн инженер - Алтангийн Нямбат,
  • "Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК-ийн орчуулагч, нарийн бичиг - Бүүвэйбаатарын Одонцэцэг,
  • "Макс Рөүд" ХХК-ийн зам барилгын асуудал хариуцсан дэд захирал - Цогтбаатарын Балдангомбо нарыг тус тус шагнав.