Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод аудитын хэлтэс, СААЖЦ-ын “Сэлэнгэ катеринги”-д хэсэгт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд 2025 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хяналт, шалгалт хийх ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч Д.Соёлчхүү, Тамгын газрын дарга Б.Ганзориг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нарын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар орон нутаг дахь хүний эрхийн хэрэгжилтэд гарч буй ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажиллах,  Комиссын орон нутаг дахь ажилтны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах нутгийн удирдлагын зүгээс Комисст илэрхийллээ.

Эх сурвалж:www.zms.mn