Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гонгорсүрэнгийн Батжаргал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин Паламын Санрав, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэндэнгийн Өлзийтогтох, Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн малчин Ишванжилийн Батболд, Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн малчин Өсөхийн Хашбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Пагмажавын Цэрэндэжид, Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн малчин Ёндонжамцын Цэрэнням, Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Минжээхүүгийн Дандарбаатар, Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Нацагийн Цэвээнжав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Лхагвасүрэнгийн Гантулга нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.  

Эх сурвалж: www.zms.mn