Б.ЖАВХЛАН
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Дондогийн Батхишиг, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Цэдэвдоржийн Сүрэнжав, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн малчин Адъяабазарын Мөнхбат, Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн малчин Цэдэвсүрэнгийн Цог-Очир, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн малчин Шагдарсүрэнгийн Отгонбаатар, Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр урт багийн малчин Дашзэвэгийн Батхуяг, Дундговь аймгийн Цагаандэлгэр Хараат багийн малчин Ядамсүрэнгийн Батдорж, Дундговь аймгийн Өндөршил сумын Цог багийн малчин Эрдэнэ-Очирын Алтанхуяг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Дондогдоржийн Зоригтбаатар нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Эх сурвалж: www.zms.mn