Б.ЖАВХЛАН
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн малчин Лувсандашийн Мөнхбаяр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элст боон багийн малчин Сүрэнгийн Төмөрсүх, Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Хорлоогийн Ганболд, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Жүгдэрийн Сумъяа нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Эх сурвалж: www.zms.mn