Б.ЖАВХЛАН
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Волоожийн Оюундэлгэр, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн малчин Лхамсүрэнгийн Түвшинжаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн малчин Дончигдаржаагийн Бавуудорж нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Эх сурвалж: www.zms.mn