Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс багийн малчин Овгорын Мөнхбат, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү баригч багийн малчин Халтарын Дамдиндорж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Дашбатжавын Нямсүрэн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малын Чилхаагийн Илдорж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн малчин Нямжавын Бүүвэйбаатар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин Жүгдэрийн Баатаржав, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн малчин Жимэдмаагийн Жигмэд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хайрхан багийн малчин Цэднээгийн Түмэннасан нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.  

Эх сурвалж: www.zms.mn