Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат, Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Батсүхийн Мөнхбат, Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Дашзэвэгийн Лувсандагва, Булган аймгийн Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ, Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаяр, Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Даариймаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балган, Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Батаагийн Доржсүрэн нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.  

Эх сурвалж: www.zms.mn