Б.ЖАВХЛАН
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн малчин Чулуун Мөнхдалай, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн малчин Пүрэвсүрэнгийн Эрдэнэбулган, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Зараа багийн малчин Очирбатын Одонбаяр, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн малчин Должингийн Эрдэнэбат, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан багийн малчин Малиусын Алтангэрэл, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн малчин Огноон Энхтүвшин, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зараа багийн малчин Лхагвын Идэрмөнх нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Эх сурвалж: www.zms.mn