Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Хаукены Байболат, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн малчин Тогталханы Алембек, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Лхамсүрэн Владимир, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Борбургас багийн малчин Гэндэнгийн Молшылык, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хош багийн малчин Аманкелдийн Ардабек, Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаанхус багийн малчин Үржинбавагийн Октябрь, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ногооннуур багийн малчин Хадарын Тилеухан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн малчин Хаданы Тилеухан нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.  

Эх сурвалж: www.zms.mn