Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Мухлаашийн Баданжүний, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Отгонбаяр, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн малчин Доржийн Доржготов, Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн малчин Пүрэвийн Нармандах, Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн малчин Дашжоогийн Ганбаатар, Архангай аймгийн Хотонт сумын Цайдам багийн малчин Чимэддоржийн Буяндэлгэр нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.  

Эх сурвалж: www.zms.mn