С.УРТНАСАН
Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга зардлаар гэх нэрийн дор ажлын өдрүүдээр Солонгос улс руу аялсан талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв.
Тухайн хурлаар Улаанбаатар хотоор дүүрэн гадаадын сүлжээ дэлгүүр орж ирснээс болж 6-8 нэрийн дэлгүүр болон түц эрхлэгчид ажлын байргүй болж улны амьдрал руу орсон. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээ дэлгүүрийн урилгаар сургалтад хамрагдаж туршлага судалсан гэх нэр бүхий төрийн албан тушаалтнууд ажлын өдрүүдээр аялж зугаалан, эх орондоо их хэмжээний ачаа тээштэй ирсэнд хариуцлага тооцох шаардлагатай талаар ярьж байлаа.
Тодруулбал, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ нь түц эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж найман жилийн хугацаанд тэмцсэн бөгөөд энэ хугацаанд авлигал албан тушаалын хэргээр тэмцэж байгаагүй. Төрийн албан хаагчид улсынхаа иргэдийг дэмжиж, бүх боломжоор хангаж өгөх ёстой байтал мэргэжлийн хяналтын газраар дамжуулан дарамталдаг. Монгол Улсын иргэн эх орондоо жижиг дунд үйлдвэр, бизнесээ эрхлээд явмаар байдаг ч хааж боож байна. CU, GS25 нь байр орц гэж явсаар бусдын гэрт орж ирэхээр хэмжээний олширлоо үүнд хяналт тавих ёстой.
ТҮЦ-ийг халтар бохир гэж нийгэмд харлуулан биднийг үйлчилгээ эрхлэх боломжгүй болгодог. Үүний цаад шалтгаан нь гадаадын сүлжээ компаниудаас авлигал хээл хахууль авах зорилго байх. Монголын оюутан хүүхдүүд сурч боловсрол ёстой байтал тоогоо алдсан олон сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийж хичээл сургуулиасаа хөндийрдөг” гэж “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ын гишүүн дурдав.
Эх сурвалж: zms.mn