С.УРТНАСАН

УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай асуудлаар Улс төрийн намуудын төлөөлөл болон иргэдээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх. Энэ зарчим нь олон жилийн турш биелэгдэхгүй явсны нэг илрэл нь УИХ-ын гишүүн Э.Болормааг байлаа гэх. Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг онц ноцтойгоор зөрчсөн боловч үндэсний аудитын газар болон УИХ, тухайн гишүүний асуудалд анхаарал хандуулж ажиллахгүй байгаа талаар улс төрийн нам иргэдийн төлөөлөл ярив.

Мөн хурлын үеэр хуваариа бизнес эрхлэгч Н.Намнансүрэн: -Э.Болормаад 30 сая төгрөгийн хандив өгсөн гэх оффшор данстай компанийг сайн шалгах хэрэгтэй. Үндэсний аудитын газрыг энэ хэргийг ашиг сонирхлын зорилгоор нуун дарагдуулж байгаа нь тодорхой болсон. Бид нэг сар 10 хоногийн хугацаанд энэ хүний хууль зөрчсөн баримтыг барьж очин шүүлгэх хүсэлт тавьсан ч хүлээж авч шийдвэрлэхгүй өдийг хүргэлээ. Улс төрд суудалгүй жижиг намуудын төлөөлөл сонгуульд гарахад үндэсний аудитын газар нэг мянган төгрөгийн ч зөрүү  гаргахгүй шалгаж шүүдэг, тайлан тооцоог шахуулж авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай  гэх нэрээ сольсон компаниас 30 сая төгрөгийн хандив авсан ч хянаж шалгах газар нь хариуцлага тооцохгүй байж болохгүй. Өчнөөн олон өсөж дэвжих боломжтой залуусын боломжийг хааж төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдаж авсан хүнээ УИХ-аас татан буулгах ёстой гэж байв.

Эх сурвалж: zms.mn