П.АМГАЛАН
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Бён Хун “The Match” буюу “Тоглолт” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглосон байна. Уг киноны найруулагчаар Ким Хён Жү ажилласан бөгөөд гуравдугаар сарын 26-нд кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. “The Match” буюу “Тоглолт” кинонд Өмнөд Солонгосын Го даамын агуу домог Чо Хун Хёны амьдралын түүхийг өгүүлэх бөгөөд киноны албан ёсны постер зургийг олны хүртээл болгосон.
Алдарт жүжигчин И Бён Хун “Concrete Utopia” (2023) киноноос хойш хоёр жилийн дараа бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож буй нь энэ.
Эх сурвалж:www.zms.mn