З.БАТЦЭЦЭГ

 

Бельгийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Де Кроогийн Брюссель дэх албан өрөөнд хутгаар зэвсэглэсэн этгээд орохыг завджээ. Энэ тухай Бельгийн Засгийн газрын тэргүүний албан ёсны төлөөлөгч Баренд Лейтс мэдэгдсэнийг РИА Новости мэдээлэв.

“Хутгаар зэвсэглэсэн хүн барилга руу орохыг завдсан ч цагдаад саатуулагдсан. Тэр хүнийг цагдаагийн хэлтэст аваачсан” гэв.

Халдлага үйлдэх оролдлого нь Бельгийн ирээдүйн Засгийн газрыг байгуулах асуудлаар Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилж буй зөвлөлдөх уулзалтын үеэр болсон байна.

Өмнө нь Берлин хотод Сири эр супермаркетад хүмүүс руу хутга барин дайрсан юм. Эхлээд халдлага үйлдэгч супермаркетаас хутга хулгайлсан байна. Дараа нь тэр хоёр хүн рүү дайрч, хоёуланг нь шархдуулсан. Сэжигтнийг саатуулсан байна. Тэр хүн Шведэд байнга оршин суудаг болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: www.zms.mn