Б.Нандин

АНУ-ын төвийн зарим мужуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа учир онц байдал зарлаад байна. Нийслэл Вашингтоноос гадна Виржиниа, Канзас, Нью-Жерси зэрэг 10 гаруй муж улсын 60 сая орчим оршин суугчдад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аль болох гэртээ байх, нэмэлт хоол хүнс нөөцлөх зэрэг зөвлөмжийг холбогдох албаныхан өгсөөр байна. Их хэмжээний цас орж эхэлснээс зам тээвэр хаагдах, халтиргаа гулгаа нэмэгдэж цахилгаан тасрах эрсдэлтй болохыг зөвлөмжид анхааруулжээ.

Шуурганы улмаас олон зуун нислэг, хойшлоод байна. “FlightAware” цахим хуудаст мэдээлснээр Канзас-Сити болон Сент-Луис хотуудад 275 гаруй нислэг цуцлагдсан болохыг мэдээлжээ.