Б.Нандин
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ойрын үед огцрох өргөдлөө өгөх төлөвтэй байгааг “Ройтерс” агентлаг мэдээлэв. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр Жастин Трюдо ирэх лхагва гарагт болох Либерал намын хурлын өмнө намын даргын албан тушаалаа өгөхөөр төлөвлөж байгаа гэжээ. Тэрээр есөн жилийн дараа дараа эрх баригч либерал намын даргын халааг өгөх нь тодорхой болоод байна. Учир нь түүнийг ажлаа өгөхийг шаардах намын гишүүдийн тоо парламентад илт нэмэгдэх болсон бөгөөд сүүлийн үед хэд хэдэн санал асуулгад сайнгүй үзүүлэлттэй байгаа юм. Ж.Трюдо нэн даруй ажлаа орхих уу эсвэл Либерал намын шинэ удирдагч сонгогдох хүртэл Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.