Тодруулбал, Улс төрийн намуудын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг эмэгтэй гишүүд нэгдэн санаалчилсны хүрээнд ийн жигдэрчээ.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс УДШ-д хүргүүлэх намын бүртгэлийг нэг жилээр буюу 2025.12.31 хүртэл хойшлуулах саналыг байнгын хорооны хуралдаанаар гаргаж, дэмжигдсэн байна.

Улмаар энэ санал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг оруулж ирэхдээ улстөрийн намуудын зохион байгуулалт, дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг 2027.08.01 хүртэл хойшлуулахаар тусгасан байсан билээ.

Зургийн эх сурвалж: ParlianmentMN хуудас