Б.ЖАВХЛАН
Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 900 гаруй зам талбайн үйлчлэгч, 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 5320 тн давс, 5746 тн бодисны бодит үлдэгдэлтэй байна.
Эх сурвалж: www.zms.mn