Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан тушаал гаргаж,  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинэ дарга нарыг томилжээ.   ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Харин тэдний оронд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг, дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг, дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилохоор тушаал гаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn