Зөвлөхүүдийн жагсаалт

4-р сарын 5, 2018 9:59 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 49
1-1

Ч.ОЛДОХ, С.УЯНГА

Төрийн гурван өндөрлөг болон Шадар сайд, Засгийн газрын гишүүдэд хэн зөвлөдөг вэ. Албан ёсны баримт бичигт буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дү­рэмд Ерөнхийлөгч зөвлө­хүүд­тэй байна хэмээн заажээ.

“Зөвлөхүүдийг Ерөн­хий­лөгчийн зарли­гаар томилж, чөлөөлнө.  Ерөн­хийлөгчийн бү­рэн эрх, бодлого, үйл ажил­лагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Зөвлөхүүд холбогдох мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч, багаар тусалж ажиллах ба хариуцсан асуудлын хүрээнд бодлогын зөв­лөлийг ахална.  Зөвлөхүүдийн хариуцах ажлын чиг үүргийг Ерөнхийлөгчийн за­хи­рам­жаар батална.

Зөвлөхүүд Ерөнхий­лөгчтэй шууд харьцаж, долоо хоног тутам ажлаа тайлагнан, бодлогын санал, зөвлө­гөөгөө танилцуулна.  Шаардлагатай тохиол­долд Ерөн­хийлөгчөөс өгсөн чиглэ­лийн да­гуу Зөвлөхүүдийн аж­лын чиг үүрэгт үл хамаа­рагдах үүрэг, ажлыг Там­гын газрын даргын захирамжаар хариуцуулж болно” гэсэн байна.

Харин Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяа­лагдана. Шадар сайд ажлын албатай байна.

Ажлын албаны ажилтан ажлаа Шадар сайдын өмнө хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяа­лагдана” хэмээн заажээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, сайдуудад ямар алба ха­шиж байсан, ямар мэргэ­жилтэй хүмүүс зөвлөж байгааг хүргэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *