Зүүн хойд азийн орнуудын бүс нутгийн захирагчдын уулзалт болно

10-р сарын 25, 2018 7:45 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 13
10-25-8

Д.ЭНХЭЭ

Зүүн хойд Азийн улс орнуудын бүс нутгийн захиргаадын олон улсын солилцоо, хамтын ажиллагааны чуулга уулзалт Приморын хязгаарт энэ сарын 29-31-нд болно. Уг арга хэмжээнд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсын төлөөлөгч, удирдлагууд оролцоно хэмээн Хязгаарын захиргааны хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ.

Владивосток хотноо болох энэхүү арга хэм­жээнд Хятадын Зилинь, Солонгосын Канвон, Японы Тоттори муж, Монгол Улсын Төв аймгийн төлөөлөгч, удирдлагууд оролцох аж.

Приморын хязгаарын олон улсын хамтын ажиллагааны газрын тэргүүн Алексей Старичковын хэлснийг хэв­лэлийн алба эшлэс­нээр энэ жилийн чуулга уулзалт “Эдийн засгийн онцгой бүс, Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх нийтээр цэцэглэн хөгжих шинэ боломжууд” сэдвийн дор болох юм байна.

“Приморын хязгаарт хөрөнгө оруулахын тулд эдийн засаг, бизнес дэх боломжуудын талаар чуулга уулзалтад оролцогчид харилцан ярилцана. Бид бүс нутагт амжилттай хэрэгжсэн туршлагуудын судалж, интеграцчилахыг хичээх болно” хэмээн Старичков хэлжээ. Тэрээр чуулга уулзалтын хүрээнд байгаль хамгаалах болон эдийн засгийн зөвлөлийн хуралдаан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв. Чуулга уулзалтын оргил хэсэг нь энэ сарын 30-нд Алс дорнодын холбооны их сургуулийн далайн танхимд болох амбан захирагчдын бага хурал юм байна.

Зүүн хойд Азийн улс орнуудын бүс нутгийн захиргаадын олон улсын со­лилцоо, хамтын ажил­лагааны чуулга уулзалтыг Приморын хязгаар гурав дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа аж. Үүнээс өмнө 2008, 2013 оны чуулга уулзалтууд Приморын хязгаарт болж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *