Зүүн бүсийн залуус МАХН-ыг сонгож байна

9-р сарын 22, 2015 9:44 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 64
9-22-4

Л.ХЭРЛЭН

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” бүсчилсэн зөвлөгөөн Хэнтий аймгийн Дадал суманд боллоо.  Зүүн гурван  аймгийн анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчид оролцов. Дадал сумынхан  1930-аад оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хамгийн олон  буюу 607 хүнээ  алдсан. Зөвхөн нэг сумаас хэлмэгдэж цаазлуулсан хүний тоо ийм.  Тэнд хагацал зовлон амсаагүй айл өрх, элэг нь  эмтрээгүй хүн нэгээхэн ч үгүй. Бага байхдаа зуны амралтаар  Дадал суманд ирж тугал хариулж явснаа, ажилсаг энэ ард түмний амьдралын нэг хэв маяг болсон дүнзэн байшинд  орос маягаар барьсан талхыг цөцгийтэй хольж идээд үеийн хүүхдүүдтэй бужигнаж явснаа дурссан МАХН-ын дарга  Н.Энхбаяр энэ үеэр тус нутгаас хэлмэгдэж цаазлуулсан хүмүүс болоод өвөөд нь зориулж босгосон гурван өнгийн суварганд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрхүү гурван өнгийн суваргыг түүний аав, ээж хоёр босгосон бөгөөд өөрөө  тухайн үед төрийн хариуцлагатай ажил, алба хашиж явсан учраас биечлэн оролцож чадаагүй ч оюун санаагаараа тус дэм болж байснаа дурсч байв.

Дадал суманд болсон зүүн гурван аймгийн уулзалт, хэлэлцүүлэг нэг талаас  “Анхан шатны байгууллага-2015” бүсчилсэн зөвлөгөөний хаалтын ажиллагаа, нөгөөтэйгүүр хамгийн сүүлд болж байгаа гэдгээрээ төлөөлөгчид мэдээлэл сайтай, идэвхтэй оролцов. Анхан шатны байгууллагуудаа бэхжүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, судалгааны олон талын ач холбогдолтой хэмээн тэмдэглээд буй энэ уулзалт-хэлэлцүүлэгт УИХ дахь “Шударга ёс” эвслийн  бүлгийн гишүүдээс УИХ, Засгийн газрын гишүүн,  Шадар сайд Ц.Оюунбаатар,  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,УИХ-ын гишүүн Ч.Улаан,  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар “Хүний эрх, Улс төрийн хэлмэгдүүлэлт”, Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хандлага сэдвээр мэдээлэл хийлээ.

МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүн, нарийн бичгийн  дарга нараас Г.Дугаржав “МАХН-ын мөрийн хөтөлбөр ба 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох нь”, П.Ангараг “Эвтэй гудамж төсөл ба НАШБ-ын оролцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Дорнод, Сүхбаатар,Хэнтий аймгийн  МАХН-ын хорооны дарга нарын танилцуулгаас үзэхэд сүүлийн үед зүүн бүс нутагт тус намыг дэмжигч, гишүүд нэмэгдэж байгаа. Тэр дотроо оюутан залуус түлхүү байгааг  онцлоод их, дээд боловсролыг эх орондоо үнэгүй эзэмшдэг, чадварлаг боловсон хүчнүүд  сурсан мэдсэнээ улс орныхоо төлөө зориулдаг байгаасай гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгааг тэмдэглэж байлаа. Энэ чиглэлд нарийн бичгийн дарга Г.Дугаржавын илтгэл дэх Боловсорлыг үнэгүй болгох, эрүүл мэндийн үйлчилгээг  үнэгүй хүргэх, түүнчлэн дэд бүтцийг бий болгож, хөрөнгө оруулагчдыг татах, юм хийж бүтээе гэсэн хүмүүст зээл, тусламжийг  хөнгөлөлттэй хэлбэрээр өгч байх санааг дэмжиж, намын мөрийн хөтөлбөрт анхаарах асуудал болохыг онцолж байв.

МАХН-ын ээлжит бүсчилсэн зөвлөгөөн  ийнхүү  Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хааны  төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сум, Дэлүүн болдгийн өвөрт хаалтаа хийж, цаашид  хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө суулгах ажлын хэсгүүд томилж ажиллуулахаар болов. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын зүүн бүсийн зөвлөгөөнд хэлсэн үгийг дараагийн дугаарт бүрэн эхээр нь хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *