Зүүн бүсийн хилчин бүсгүйчүүд чуулав

3-р сарын 7, 2018 9:08 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 66
2

Р.ОЮУН

 Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Үнэхээр ямар ч сайхан мэргэжилтэй, өндөр цалинтай байсан нөхрөө дагаад өөрийн таньж, мэдэхгүй газарт дасан зохицоно. Тэд очсон ангидаа хугацаат цэргийн алба хаагчдын ээж, эгч нь болж, тогооч, нарийн боовчин, оёдолчин, үсчин, арга зүйч, ариун цэврийн зааварлагч зэрэг ажлыг хийхээс гадна жимс, жимсгэнэ, ургамал, малын түүхий эд, ноос ноолуур, эсгийгээр бүтээгдэхүүн хийж борлуулан нийгэмд тустай үйл бүтээж, хувь нэмрээ оруулж явна.

Цугларалтад ирсэн бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэж “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмгээр үйлчлэв.

Цугларалтад ирсэн бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэж “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмгээр үйлчлэв.

Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн цугларалт болж эмэгтэйчүүдийн зөвлөл хэрхэн ажилласан болон энэ онд хийх ажлаа хэлэлцлээ. Хилчин эмэгтэйчүүд хил хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хугацаат цэргийн албан хаагчдыг албанд нь дадлагажуулах, халамжлан хүмүүжүүлэх, ар тал, хангалт үйлчилгээ, тохижилтод хувь нэмрээ оруулсаар явна. Энэ зөвлөл нь 14 хэсэг, дөрвөн нөхөрлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Өнгөрсөн онд зохион байгуулсан гурван улсын хамтарсан хээрийн сургууль, ангийнхаа 80 жилийн ой болон олон бүтээлч ажилд бүсгүйчүүд идэвхтэй оролцжээ. Тус ангид 105 эмэгтэй байдгаас долоо нь өрх толгойлсон. Мөн өрх толгойлсон хоёр ахлагч байдаг аж. Тиймээс хилийн заставт ажиллаж, амьдарч байгаа офицер, ахлагч нарынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр ангийнхаа зүүн талд 0-5 насны 15-20 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар нэг эмэгтэйг багшаар сургах төсөлд, он гарсаар гурван эмэгтэйг мөн сургалтад хамруулжээ. Заставын дарга, хэсгийн ахлагч нарын тодорхойлолтын дагуу төвийн хэсгээс Н.Цэндцэцэг, С.Мөнх­сайхан, С.Жүгдэрцуу, И.Ариунтунгалаг, хилийн заставын хэсгээс О.Батцэцэг, Санчир, Хосбаяр, ахлах ахлагч Нарантунгалаг, Саруулчимэг, Оюун­болор, Сарнай, Мөнх­солонго, ЭнхОд, Хавирга боомтоос Наранчимэг нар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан байна.

 ГЭРИЙН ЭЗНИЙ НЭРЭЭР ОРЖ, ЭЗЭГТЭЙН НЭРЭЭР ГАРДАГ 

Хилийн заставын хүүхнүүд гарын доорх материал ашиглаж хийсэн амттанууд.

Хилийн заставын хүүхнүүд гарын доорх материал ашиглаж хийсэн амттанууд.

28810225_2055777124634786_2069509927_o

Ангийнхаа 80 жилийн ойд зориулж ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын хийсэн сийлбэрүүд.

Ангийнхаа 80 жилийн ойд зориулж ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын хийсэн сийлбэрүүд.

Ахмад хилчин С.Оюунболдын хийсэн бүтээлүүд.

Ахмад хилчин С.Оюунболдын хийсэн бүтээлүүд.

Хүмүүс айлд гэрийн эзний нэрээр орж, эзэгтэйнх нь нэрээр гардаг хэмээдэг. Үүнтэй адил Хилийн ангиар ороод гарахдаа тухайн анги, заставын хүүхнүүдийн ажилсагийг магтаад ч баршгүй. Тэд хүнээс юм гуйхгүй. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглаад юмханаар юм хийчихнэ. Бүсгүйчүүдийн цугларалтын үеэр заставын хүүхнүүд өөрсдийн гар доорх материалыг ашиглаж хийсэн хоол, хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргасан байв. Тухайлбал, өөрсдийн газар нутгийн онцлогоос шалтгаалан газрын гүнээс оргилон гардаг гүний цэнгэг ус буюу Хар нуурын рашааныг савлаж тавьсан байв. Энэ рашаан нь дотор эрхтэн тэр дундаа ходоодны үйл ажиллагааг дэмжих, хоол шингээх, ходоодны элдэв өвчин, бактериас сэргийлэхэд нэн тустай ажээ. Мөн таван цулаар хийсэн төрөл бүрийн хоол, маслоор хийсэн хайлмаг, үнээний сүү, өндөгний шар, сахараар хийсэн молоко, будаа агшаагчинд жигнэсэн, хэвийн боовоор хийсэн бялуу, үхрийн чөмөгний ороомог, баяжуулсан цуйван гээд төрөл бүрийн хоолыг нэрлэж болно. Мөн ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд нэгдсэн журмаар ноосон малгай, ороолт хийсэн нь бусад ангийн анхаарлыг татаж, хоёр ангиас захиалга авсан гэж байв. Өнгөрсөн жил ангийнхаа 80 жилийн ойд зориулж гарын ур дүйтэй ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаар хийлгэсэн сийлбэр, ахмад хилчин С.Оюунболд гуайн урласан том, жижиг эсгий улавч, цүнх, шагайн богц ирсэн зочдын сонирхлыг татаж байлаа. Энэ үеэр ирсэн гийчдийн анхаарлыг татсан зүйл нь хилчин дээлийг морин дээр мордоход хялбар болгож дээлний хормойг өмд болгодог нь шинэлэг санаа байсан юм.

 ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС”  

     Эмэгтэйчүүдийн зөвлөл жил бүр Хөдөө аж ахуйн албатайгаа хамтарчТөл түмний үйлс аянзохион байгуулж нэг нөхөрлөлөөс 20 нэмнээ, ботгоны нэмнээ хоёр, 20 угж, гурван гар чийдэн, 12 зай авч хилийн заставын малын сууринд өгдөг байна. Малын суурь дээр байгаа цэргүүдээ ая тухтай байлгахын тулд хилийн заставт ажиллаж байгаа эмэгтэйчүүд байнга эргэж тойрдог хэмээн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Мөнгөнтуул ярьж байлаа.

Өнгөрсөн онд офицер, ахлагч нарынхаа ая тухтай байдлыг хангахын тулдСоёлч өрх”-өөр гурван айлыг шалгаруулсан байна.  “Тэргүүний тохижилттой гал зуухболзолт уралдааныг зарласан бөгөөд дүн нь гараагүй байгаа гэж байв. Мөн аймгийн хэмжээнд хүчний байгууллагуудын дунд зохион байгуулдагМөрдэстэй бүсгүйчүүдтэмцээнд 0132 дугаар ангийн бүсгүйчүүд тэргүүн байр эзэлсэн ажээ. Харин энэ жил аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас хамтран зохион байгуулахХайрлан дуулах эх оронтэмцээнд оролцохоор тун завгүй байлаа.

 САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

 Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хүүхнүүд цугларалтаараа хийж хэвшсэн ажлын нэг нь “Сайн үйлсийн аян” ажээ. Энэ өвөл Дорнод аймагт цас орсонгүй. Харин бүсгүйчүүд цугласан үеэр цас орж өвөл болоогүй хүйтэн болж, тэдний ээлжит аян “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмэг хүргэх ажлаар үргэлжлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *