Зургаан сайдын томилгоог хойшлууллаа

8-р сарын 25, 2015 9:54 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 32
143919063055c84e6646cfc

Ч.ОЛДОХ

Ерөнхий сайд зургаан сайдын нэрийг өргөн барихаа  намрын чуулган хүртэл хойшлуулахаар болжээ. Энэ талаар болон цаг үеийн зарим асуудлаар  Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өчигдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар МАН-ын зургаан сайдыг чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд наймдугаар сарын 7-нд салбарын яамдад үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамж гаргасан. Иймд зургаан сайдыг Засгийн газрын гишүүд орлон ажиллаж байна. Дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гэвч  улс төрийн намуудтай харилцан ойлголцох, цаг үеийн нөхцөл байдлын улмаас уг асуудлыг намрын ээлжит чуулганыг хүртэл хойшлууллаа. Харин ээлжит бус чуулган хуралдах эсэх нь УИХ-ын мэдлийн асуудал. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг авч хэлэлцэх асуудал бий. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдсан ч гэсэн зургаан сайдын нэрийг өргөн барих асуудлаар хандах боломжгүй. Тиймээс намрын чуулганаар энэ асуудлыг өргөн барих шийдвэр гаргаад байгаа” гэв.

“Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд цаг үеийн олон  асуудал өрнөж байхад Засгийн газрын ажил цалгардахгүй байж чадах уу” гэсэн  сэтгүүлчдийн асуултад   “Дээрх асуудлаар яамдууд ажлаа сайн гүйцэтгэж байгаа.  Засгийн газрын хуралдаанаар тогтмол шийдвэрээ гаргаад явж байна. Ажил цалгардсан зүйл байхгүй. Ирэх долоо  хоногийн сүүлчээр Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутгаар явж ажиллана. Мөн есдүгээр сарын 10-даар БНХАУ-ын даргатай уулзахаар товлосон. Мөн сайд нарын асуудлыг ярихаас илүү  эдийн засгийг эрчимжүүлэх, цаг үеийн ажлаа шуурхайлах нь зүйтэй гэж үзсэн. Хичээлийн шинэ жил болохоос өмнө их, дээд сургуулийн сургалтын төлбөр, цэцэрлэгийн асуудлаар салбарын сайдад үүрэг өгсөн”  гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Lorrie
2017 оны 2-р сарын 13

Z: el fogok menni egyszer arra és megpróbálom más szögbÅ‘l lefényképezni. Engem az "zavar", hogy már nincs meg az a kerítés, lépcsÅ‘, kereszt, amit Å‘ még látott.Amúgy meg én is pontosan úgy jártam, mint te a Tarpataknál, Jajcében, aholis a Csontváry-féle vízesés &qs¶q;uzÃogét&tuot; kerestem. Valahogy nem sikerül 100 %-osra a fotó a festményhez képest….

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *