Зургаан хувийн хүүтэй зээлийг 270 хүнд олгожээ

7-р сарын 16, 2012 10:32 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 280

Б.СОЛОНГО

“Байр авах тухай мө­рөөдөх хэрэггүй болжээ. Газар хөдлөхөд л нураад уначих умгар өрөөний оронд өөрийн гэсэн газар дээрээ тааваараа амьдар­сан нь дээр юм байна”. Саяхан нэгэн танил минь ингэж ярив. Сүүлийн үед хүмүүсийн амнаас сон­сог­дох болсон энэ үг хоо­сон яриа биш. Жирийн иргэн бүх насаараа мөнгөө цуг­луулж байж авах өндөр өртөгтэй, ча­мин ганган уриа лоозон­той орон сууц­нууд эхнээ­сээ чанарын шаардлага хангаагүй нь илэрч байна. Хэдхэн өдрийн бороонд хана, тааз нь нэвт норж, шавар шохой нь хуурч унасаар. Ийм байранд хамаг мөн­гөө хийчихээд, насаараа өндөр хүүтэй зээл төлж амьдрах хүсэл байна гэж үү. Жилээс жилд зээлийн хүү нь өсч, талбайн ханш нь хэд дахин нэмэгдсээр байгаа орон сууцны талаар бодох ч хэрэггүй болсныг иргэд ойлгож эхэллээ. Засгийн газраас 100 мянган айлыг орон сууцжуулах нэрийн дор бага буюу зургаан ху­вийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг эх­лүүл­сэн. Гэвч энэ ажил сонгуулийн өмнөх шоу төдий байсныг үр дүн нь харуулж байна. Өнгөрсөн хугацаанд 1808 харилцагч хүсэлт гаргасан гэж Тө­рийн банкнаас мэдээлсэн байна. Эдгээрээс ердөө 270 гаруй хүнд хөнгөлөлт­тэй зээл олгох шийдвэ­рийг гаргажээ. 100 мянган айлын орон сууц гэсэн сүржин тоотой нэрэндээ огтхон ч тохироогүй үр дүн байгаа биз. Анх удаа орон сууц авч байгаа, зээлдэг­чийн сард төлөх төлбөр нь тухайн өрхийн нэг сарын орлогын 45 хувиас хэтрэх­гүй зэрэг шалгуурууд ир­гэ­дийг мохоосон нь үнэн. Дээхэн үед аав, ээж нь байр авч байсан бол анх удаа орон сууц авч байгаа гэдэг шалгуурыг хангах­гүй гэсэн үг. Бодит амьд­ралд нийцэхгүй шалгуур, зааг тавьж байгаа нь иргэ­дийн идэвхийг бууруулав. “Төрийн банк өөрөө эрс­дэлээ дааж байгаа учир зээлдэгчдэд өндөр шаард­лага тавьж байгаа” гэж Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.На­­ранбат ярьсан байна. Учир нь Хөгжлийн банк­наас Төрийн банкинд шил­­жүүлэх ёстой 50 тэр­бум төгрөгөөс 20 тэрб­умыг шилжүүлж, үлдсэн сан­хүү­жилт нь шинэ Засгийн газрыг хүлээн саатсан талаар тэрээр хэлжээ. Ийм учраас Төрийн банк өөрөө эрсдэлээ дааж 34 тэрбум төгрөгийг гарга­хаар бол­сон байна. Харин одоогоор энэ мөнгөний арван ху­вийг л бодитоор зарцуу­лаад байгаа аж. Гэтэл Хөгж­лийн банкны гүй­цэт­гэх захирал Л.Бо­лор­маа 50 тэрбум төгрө­гийн эх үүсвэрийг шийд­вэрлэж өгсөн гэж ярилц­лагадаа дурджээ. Хаана, хаанаа зөрүү мэдээлэл­тэй, уялдаа холбоо муу­тай төрийн байгуул­лагынхны байдаг л нэг жишээ. Ямар боловч шинэ Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүү­жил­тийг бүрэн шийдтэл зур­гаан хувийн зээлийн үр дүнг дүгнэх аргагүй болол­той.

Нийт: 14 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Clomicalm Onit At Canadian Pharm How To Buy Stendra Ed Drugs Acheter Amoxicillin Prescrire Eu Medicament Pharmacie cialis Priligy Home Page Viagra 50mg Prix

Tourse
2018 оны 9-р сарын 19
Pleassy
2018 оны 10-р сарын 3
Vapfomia
2018 оны 10-р сарын 3
Inophant
2018 оны 10-р сарын 3
idoldtop
2018 оны 10-р сарын 3
Abserma
2018 оны 10-р сарын 3
Hakuplip
2018 оны 10-р сарын 5
agreext
2018 оны 10-р сарын 6
lottZews
2018 оны 10-р сарын 6
asypesy
2018 оны 10-р сарын 6
Sciefs
2018 оны 10-р сарын 18

staxyn overseas
generic viagra online

GedClula
2018 оны 10-р сарын 18

tadalafil india
buy generic viagra

Viatery
2018 оны 11-р сарын 3

Inviree
[url=http://cialisnrx.com/#]www.cialisnrx.com[/url]
Inviree
http://www.cialisnrx.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *